Шууд чатлах
Боловсронгуй байдлаар журналаа хөтөлж, тайлангуудаа хүссэн байдлаараа гаргаарай. Өнөөдрийн хурдацтай өсөх хандлагатай, өөрчлөлт ихтэй бизнесийн шаардлагуудыг бүрэн хангах чадамжтай ухаалаг бүртгэл хийх чадамжтай. Энэхүү модуль нь системийн бүх модулиудтай холбогдож, санхүүгийн үр өгөөж, эмх цэгцийг ихэсгэх түлхүүр билээ.
Powered by Veritech ERP
Ерөнхий журналын модуль нь санхүү нягтлан бодох бүртгэлийн хууль, журам болон бизнесийн үйл ажиллагааны процессийн дагуу бүртгэлийг автомат байдлаар гүйцэтгэх, алдаагүй, түргэн шуурхай бүртгэл хийх зорилготой.
Ерөнхий журналын модуль нь илүү боловсронгуй журнал хөтлөлт, тайлангуудыг хүссэн байдлаар боловсруулан гаргах боломжтойгоор хийгдсэнээрээ өнөөдрийн хурдацтай өсөх хандлагатай, өөрчлөлт ихтэй бизнесийн шаардлагуудыг бүрэн хангах чадамжтай. Энэхүү модуль нь системийн бүх модулиудтай нягт уялдаа холбоотой бөгөөд тэдгээрийг бүрэн нэгтгэж, санхүүгийн мэдээллийн үр өгөөж, эмх цэгцтэй байдлыг ихэсгэх түлхүүр модуль юм.
Уг хэсэгт дансны эрхийн нарийн тохиргоог хийх ба санхүүгийн бүртгэлийг хөтлөх дансны төлөвлөгөөний загваруудыг оруулж өгнө. Мөн эхлэлийн баланс, дансны жагсаалт, нэгдсэн кодын хэсгийг оруулж өгсөн байдаг.
Туслах журналтай, туслах журналгүй журналын бичилтүүдийг хийхээс гадна төлөвлөсөн, данс тохируулсан бичилтүүдийг хийнэ.
Систем дээр хийгдсэн нийт бичилтүүдийг төрөл бүрээр ангилан харах шүүх боломжтой. Мөн Ерөнхий журналын бүртгэл, гүйлгээ баланс зэрэг байдлаар ангилан тайлан авах хэсгүүдтэй.
Систем нийт хийгдсэн гүйлгээг автомат байдлаар шалгах ба алдаатай гүйлгээг шүүж хэрэглэгчид харуулах хэсэгтэй. Шалгагдаж засагдсан алдааг ОЗНД-нд хааж хаалтын гүйлгээ бүрэн хийгдэнэ.
Санхүү татварын тайлан гаргах
Тайлан илгээх