Шууд чатлах
Өглөг, авлага нь зарим байгууллагын хувьд толгойны өвчин болсон байдаг. Яг үнэндээ сайтар удирдаж хянахгүй бол дорхноо л хяналтаас гарч мартагддаг зүйл бол өглөг авлага юм. Айхтар байгууллагууд энэ хэсгийг сайтар удирддаг. Та ч гэсэн бусадтай адил авлагаа цагт нь авч, өглөгөө марталгүй өгдөг болоход энэхүү систем тусална. Орчин үед шилдэг байгууллагууд хэрэглэж байгаа нууцлаг систем таны мэдэлд..
Powered by Veritech ERP
Өглөг, авлагын модуль нь байгууллагын дотоод болон гадаад тооцоог удирдах, цаг хугацааг хэмнэхэд туслах бөгөөд үйл ажиллагаандаа анализ хийх, удирдлага хяналтын байдлаар ашиглах тайлангуудыг нийт харилцагчдын хувьд болон тухайлсан харилцагчдын хувьд гэсэн байдлаар хүссэн үедээ боловсруулж авах зорилготой.
Бэлтгэн нийлүүлэгчид болон худалдан авагчидын түүхийг хөтөлж үнийн ялгаатай бодлогыг баримтлан тооцоололыг хийх боломжтой.
Өглөг, авлагын хувьд тухайн харилцагч өмнө нь харилцаж байсан түүх системд хадгалагдсан бол системээс бүртгэлтэй холбоотой мэдээлийг автоматаар сануулах, харуулах горимууд ажилладаг. Мөн өмнөх өглөг болон авлагын Насжилтын мэдээллийг хүссэн хугацааны интервалаар харах боломжтой байна.
Харилцагчид тооцоо үүсгэхдээ гэрээний дэлгэрэнгүй тохиргоо хийж өгөх ба хэрэв тооцооны явцад алданги, хүү тооцох бол систем дээр тохируулж өгнө. Ингэснээр систем хэрэглэгчид тооцоотой холбоотой мэдээллийг хугацаа бүрт алдалгүй мэдээллэнэ.
Систем дээр оруулсан гэрээний хэрэгжилт, харилцагчийн авлага барагдуулалт хянах горимоор мэдээллийг баталгаажуулна. Мөн Өглөгийн тооцогдох хүү болон алданги байга бол систем дээр нарийн тооцооллоор хэрэглэгчид харуулна. Өглөг, авлагын тооцоо дуусах өдрийг систем тохируулгын дагуу сануулна.
Тайлан мэдээ боловсруулах
Өглөгийн болон, авлагын бүртгэл дээрх харилцагчидтай хийсэн гэрээн дээрх зүйл заалт, төлбөрийн нөхцөл зэргийг ашиглан системд хяналт хийх бүрэн боломжтой бөгөөд Veritech ERP хамгийн ухаалаг байдлаар сүүлийн үеийн боломжуудыг танд санал болгох болно.