Танд хичнээн үндсэн хөрөнгө байдаг вэ? Тэднийг бүртгэхээс эхлээд хянах, тайлагнах бүх процессийг та зөв бөгөөд хурдтай хийж чадах болов уу? Мэдээж чадна. Үндсэн хөрөнгийн модуль энэ бүгдийг ямар ч асуудалгүй гүйцэтгэнэ.

Powered by Veritech ERP

Үндсэн хөрөнгө

Уг модуль нь Үндсэн хөрөнгийг худалдан авч ашиглаж эхлэснээс эхлэн актлалт, данснаас хасалт хийх хүртэлх бүх процессыг бүртгэх зорилготой.

Үндсэн хөрөнгийн эд анги нэг бүрчлэн бүртгэж тухайн хөрөнгөд зарцуулсан зардлын түүхийг хөтлөх, харах, дүгнэх, анализ хийх боломжтой. Систем дээрх давуу талуудыг ашиглан хөрөнгийн худалдан авалт, дахин кадиталжуулалт гэх зэрэг бүртгэлийг илүү нарийн, хялбар аргаар тооцоолох тайлан мэдээнд оруулан загварчилах боломжтой.

Системийн боломжууд

 

Үндсэн хөрөнгийг худалдан авах

Үндсэн хөрөнгийн худалдан авсны бүртгэлийг хийхдээ илүү хялбаршуулсан байдлаар хийх бөгөөд хөрөнгийн байршил, эд ангийн бүртгэл, засвар үйлчилгээний төрөл,хувийн хэрэг болон хариуцах нярав зэргийн мэдээллийг нарийн бүртгэн зохих дүрмийн дагуу бүртгэлийг хийнэ.

Үндсэн хөрөнгө бүртгэх

Үндсэн хөрөнгө бүртгэх

Үндсэн хөрөнгийн ашиглалт

Тухайн хөрөнгөтэй холбоотой зургийн альбом үүсгэн ашиглалтын талаар мэдээллийг илүү дэлгэрэнгүй хийж өгөх боломжтой бөгөөд үндсэн хөрөнгийг хариуцан ажиллаж байсан ажилтнуудын мэдээллийг арихвлан хадгална. Мөн элэгдлийг татварын болон санхүүгийн жилээр тооцох боломжтой.

 

Үндсэн хөрөнгийн засвар

Veritech ERP системд тухайн үндсэн Хөрөнгийн эд анги тус бүрээр ялган бүртгэх боломжтой байдаг учраас хөрөнгийн засвар үйлчилгээг төлөвлөх бүртгэх боломжтой. Төлөвлөсөн засвар үйлчилгээний гүйцэтгэлийг хянах, өмнөх засвар үйлчилгээний түүхийг харицуулан харж болно.

Үндсэн хөрөнгийг актлах

Үндсэн хөрөнгийн насжилтыг хувиарын дагуу системээс автоматжисан байдлаар тооцож актлах хугацааг системд сануулна. Мөн элэгдлийн хувь хэмжээ хуулийн дагуу байдаг учраас тухайн хөрөнгийн элэгдлийг тооцох үед азтлалттай холбоотой сануулгуудыг системд автоматаар илгээнэ.

Тайлан мэдээ

Хуульд заасан тогтсон загварын дагуу тайлангуудыг хялбархан гарган авах боломжтой бөгөөд байгууллагын үйл ажиллагааны онцлог, удирдагуудад өгөх тайлан мэдээний загварын дагуу өөрөө удирдан хүссэн үзүүлэлтээр тайлан угсарч авах загвар, хадгалах гаргасан тайлан мэдээг “excel, pdf, xml, jpeg” гэх мэт бүх төрлийн форматаар хувирган авах боломжоор хангасан. Мөн ухаалаг тайлангийн график мэдээлийг realtime байдлаар харах боломжтой.

Онцлог давуу тал

Veritech ERP Digital Transformation &
Digital Disruption Ecosystem

Гарах тайлангууд

  • Үндсэн хөрөнгийн тайлан
Үндсэн хөрөнгийн товчоо тайлан
Нэмэгдсэн үндсэн хөрөнгийн тайлан
Хасагдсан үндсэн хөрөнгийн тайлан
Үндсэн хөрөнгийн няравын тайлан
Үндсэн хөрөнгийн элэгдлийн тайлан
Тооллогын хуудас
Үзүүлэлтээрх тайлан
Эд хариуцагчийн тайлан
Дахин үнэлгээний тайлан