Шууд чатлах
Бараа тань бүрэн хяналтад орж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хянаж захиран зарцуулахад хялбархан болно. Хэдэн зуун мянган бараа байсан ч систем ажрахгүй. Ширхэг хадаас ч дутаалгүй бүх бүртгэлийг гүйцэтгэж, хөдөлгөөнд оруулна.
Powered by Veritech ERP
Бараа материалын модуль нь барааг худалдан авч бүртгэл хийхээс эхлэн хадгалж борлуулах хүртэлх тухайн бараатай холбогдолтой бүх бүртгэлийг хийж бараа тус бүрийн өртөг, зардал ашгийг тооцоолон харуулах зорилготой.
Бараа материалын модуль нь барааг худалдан авч бүртгэл хийхээс эхлэн хадгалж борлуулах хүртэлх тухайн бараатай холбогдолтой бүх бүртгэлийг хийж бараа тус бүрийн өртөг, зардал ашгийг тооцоолон харуулах ба барааны талаарх маш дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж барааг ашиглаж буй зориулалтаар нь ангилан нарийвчилсан бүртгэл хийнэ.
Бараа материалыг төрөл, бүлэгээр ангилан бүртгэх ба худалдах үнийн тохиргоо хийх, агуулах, няравын тохиргоо болон технологын картын хөтлөлтийг маш хялбар байдлаар хийнэ. Бараа материалын дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэхээс гадна нэг төрлийн барааг дотор нь онцлог үзүүлэлтээр задалж бүртгэх боломжтой.
Бараа материалын орлогын бүртгэлийг маш хялбар байдлаар хийх ба систем дээр байнга хийгддэг орлогын бүртгэлийн хэсгүүдийг автоматжууулж өгсөн байдаг. Мөн батлагдсан загвараар орлогын бүртгэлийг хийж Сангийн Яамнаас зөвшөөрөгдсөн анхан шатны баримтуудыг хөтлөнө.
Бараа материалын зарлагын бүртгэлийг хялбаршуулсан байдлаар хийх маш хялбар горимтой бөгөөд зардалд бичсэн материалын тайланг байгууллагын алба хэлтэс бүрээр хянах боломжтой. Зардлын төсвийг төлөвлөх, хянах, удирдах боломжийг хэрэглэгчид олгоно.
Бараа материалын тооллогыг хийхдээ сүүлийн үеийн тооллогын төхөөрмжүүдийг ашиглан хийх боломжийг зөвхөн Veritech ERP танд олгоно. Бүх төрлийн системээс хийгдсэн зарлагын бүртгэлийн мэдээллийг нэгтгэн ухаалаг холболтуудыг хийнэ.
Үйлдвэрлэлийн болон худалдан авсан бараа бүтээгдэхүүний өртгийн тооцоог Монгол Улсад мөрдөгдөж нягтлан бодох бүртэлийн дүрэм журам, хуулийн дагуу хийгдэх бөгөөд өртгийн тооцооллыг автоматжуулсан байдлаар хийх боломжийг танд олгоно.
Хуульд заасан тогтсон загварын дагуу тайлангуудыг хялбархан гарган авах боломжтой бөгөөд байгууллагын үйл ажиллагааны онцлог, удирдагуудад өгөх тайлан мэдээний загварын дагуу өөрөө удирдан хүссэн үзүүлэлтээр тайлан угсарч авах загвар, хадгалах гаргасан тайлан мэдээг “excel, pdf, xml, jpeg” гэх мэт бүх төрлийн форматаар хувирган авах боломжоор хангасан. Мөн ухаалаг тайлангийн график мэдээлийг realtime байдлаар харах боломжтой.