Хүний нөөцийн үе шат бүрт хурдан шуурхай шийдвэр гаргах, нэгдсэн мэдээллээр хангах, ажилтан - нэгжийн удирдлага - хүний нөөцийн нэгж - гүйцэтгэх удирдлагыг холбосон онлайн амьд холбоос бүхий програм хангамж юм.

Ажилтны үйлчилгээний систем

Хүний нөөцийн үе шат бүрт хурдан шуурхай шийдвэр гаргах, нэгдсэн мэдээллээр хангах, ажилтан - нэгжийн удирдлага - хүний нөөцийн нэгж - гүйцэтгэх удирдлагыг холбосон онлайн амьд холбоос бүхий програм хангамж юм..

Онцлох боломж

1

Ажилтан өөртэйгөө холбоотой бүх мэдээллээ нэг дороос авах боломжтой

Хувь хүн системд бүртгэлтэй хэрэглэгч болж өөрийн хувийн болон албан тушаалтай холбоотой мэдээллээ харах, засах боломжтой ба үүгээр дамжуулан бүх төрлийн санал хүсэлтээ ил, далд хэлбэрээр илгээх, мэдээлэл авах, хэлэлцүүлэг хийх, байгууллагын шинэ үйл ажиллагааг олж мэдэх бүрэн боломжтой.
2

Өөрийн санал гомдол, чөлөөний хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг хянах

Ажилтнууд санал бодолоо чөлөөтэй илэрхийлдэг боловч өөрийн санал хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг мэдэх боломж хомс байдаг. Харин Veritech ERP ажилтны үйлчилгээний систем нь ажилтан бүр өөрийн системд оруулсан санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг цаг тухайд нь хянах боломжтой. 
3

Мобайл шийдэл

Ажилтнууд хувийн мэдээлэл, ажилласан цаг, цалингийн мэдээлэл, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, сургалт хөгжил, хөдөлмөрийн харилцааны бүх төрлийн мэдээллийг өөрийн мобайлаар авах боломжтой. Мөн онлайн сургалтуудад хамрагдах боломжтой.

Системийн боломжууд

 

Ажилтан хөдөлмөрийн харилцааны бичиг баримттай танилцах

Байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй ажилтнуудын танилцвал зохих, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох хүний нөөцийн дүрэм журам, хөдөлмөрийн харилцааны баримт бичгүүдтэй ажилтан бүр систем дэхь өөрийн эрхээр нэвтэрч танилцах, тайлбар оруулах, баталгаажуулах боломжтой ба дүрэм журамтай танилцсан тохиолдол бүрт мэдээлэл нь архивлагдан үлдэх юм.

Анкетны мэдээллийг шинэчлэх боломж

Ажилтны хувийн мэдээлэл буюу гэрийн хаяг, утасны дугаар, шинэ хүүхдийн мэдээлэл гэх мэт мэдээллүүд өөрчлөгдөх бүрт хүний нөөцийн мэргэжилтнүүдэд мэдэгдэж өөрийн анкетын мэдээлэлд өөрчлөлт оруулах шаардлага гардаг. Харин Veritech ERP ажилтны үйлчилгээний системээр дамжуулан ажилтнуудынхаа анкетын мэдээллийг  тодорхой хугацаанд хэсэгчилсэн ба бүрэн  шинэчлэх боломжтой.






E-Survey буюу онлайн судалгаа

Үндэслэлтэй шийдвэр гаргалтанд чухал нөлөө үзүүлдэг гол арга бол судалгааны арга билээ. Судалгаа нь одоогийн нөхцөл байдлын бодит үр дүнг харуулах оновчтой аргуудын нэг ба байгууллага өөрийн үйл ажиллагааг сайжруулахын тулд олон төрлийн судалгааг ажилтнуудаасаа авдаг. Veritech ERP ажилтны үйлчилгээний системээр дамжуулан байгууллага соёл, ажилчдын сэтгэл ханамжийн зэрэг төрөл бүрийн судалгааг богино хугацаанд, бага зардлаар авах боломжтой ба судалгааны үр дүнг боловсруулах, графикаар харуулах, удирдлагуудад и-мэйлээр илгээх, өмнөх оны судалгааны үр дүнтэй харьцуулан харуулах юм.