Хүний нөөцийн сургалт хөгжлийн систем

Бизнесийн байгууллагад чадвартай шинэ ажилтныг авахаас гадна ажилтнуудыг сурган хөгжүүлэх, дадгалажуулах асуудал их хөндөгддөг. Сургалт хөгжил нь хүний нөөцийг хөгжүүлэх үндэс бөгөөд ажилтнуудын ур чадвар, мэдлэг туршалагаас байгууллагын амжилт шалтгаалж байдаг. Тиймээс Veritech ERP-ийн сургалт хөгжлийн систем нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, карьер төлөвлөлт зэрэг бусад функцуудтай шууд холбогдон ажиллах ажилтнуудын сургалт, хөгжлийн менежментийг бүхэлд нь удирдах боломжтой шийдлийг санал болгох юм.

Онцлох боломж

1

Сургалтын өгөөж

Байгууллагын сургалтын зардлыг сургалтын өмнөх болон дараах ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгүүдтэй харьцуулан тухайн сургалтын өгөөжийг тооцоолох юм.
2

Онлайн сургалт

Байгууллага ажилтуудаа өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангах нь чадварлаг хүний нөөцийг бий болгох нэг чухал үзүүлэлт юм. Ажилтнуудад хэрэгцээт хувь хүний менежмент, цаг төлөвлөлт, хэлний мэдлэгээ дээшлүүлэх гэх мэт сургалтуудыг бие даан онлайнаар суралцах боломжийг олгох нь ажилтан өөрт тохирсон хурдаар суралцах, өөрт тухтай байдлаар өөрийгөө хөгжүүлэх гэх мэт давуу талтай. Veritech ERP сургалт хөгжлийн систем нь видео, виртуаль, тектэн гэх мэт бүх төрлийн сургалтын материал, контентуудыг системд оруулах боломжтой ба ажилтнуудын хандалт, хамрагдаж буй давтамж, хугацаа зэргийг хянах боломжтой.
3

Мобайл сургалт

Мобайл сургалт нь ажилчид хаана байгаагаасаа үл хамааран сонсож суралцах, хөгжих боломжтой ба сургалт хөгжлийн систем дэхь сургалтын материал, контентуудыг аудио хэлбэрээр гар утсандаа татан авч ахин судлах, эргэцүүлэх боломжийг олгоно. Энэ нь сургалтын илүү үр өгөөжтэй байлгах нэг төрлийн арга юм.