Бүх төрлийн файл, баримт бичгийг олон төрлийн хэлбэрээр мэдээллэх, нууцлах, хадгалах гайхалтэй зохион багуулалтыг та харах болно

Баримт бичгийн удирдлагын систем

“Veritech DMS”Баримт бичгийн удирдлагын систем нь аливаа байгууллагын дотоод болон гадаад барим бичгийг хянах, удирдах, байнга ашиглагддаг баримт бичгийг хялбар боловсруулах, баримт бичгийн хяналтыг сайжруулах, нэгдсэн нэг сангаас баримт бичгийг ашиглах, байгууллагын өдөр тутмын ашиглагддаг баримт бичгийн загварыг боловсруулж дагаж мөрдүүлэхэд чиглэнэ.

Veritech SDMS Борлуулалт, түгээлтийн удирдлагын систем нь танай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг оновчтой, түргэн шуурхай удирдан зохион байгуулах, захиалга авах, түгээлт хийх, үнэ, хямдрал, урамшууллын бодлого тохируулах, төлбөр тооцоонд хяналт тавих гэх мэт бизнес процессуудыг удирдаж, мэдээллийг төвлөрсөн баазад real-time хэлбэрээр нэгтгэсэн веб, мобайл шийдэл бүхий онлайн цогц програм хангамж юм.

Онцлох боломж

 
Хэрэглэгчийн үйлдлийг хянах, түүх харах OCR төхөөрөмж ашиглан хөрвүүлэлт хийх
 
Тайлан мэдээг өөрийн хүсч буй өгөгдөл, текст, баримт бичгийн төрлөөр гарган авах
 
Ирсэн явсан бичиг болон байгууллагын дотоод баримт бичгийн хяналт сайжруулах
 
Өөрийн хүссэн утгаар загвар үүсгэж темплэйт болгон хадгалах
 
Системийн сануулах алертууд,мэдээ мэдээлэл, мэдэгдэл илгээх
 
Баримт бичгийн нэгдсэн сан болон, Албан бичгийн нэгдсэн загвар бий болгох

Системийн боломж, онцлогууд

 

Загвар боловсруулах

Баримт бичгийн загвар боловсруулах, боловсруулсан загварын дагуу баримт бичиг дээр ажиллах, OCR төхөөрөмжтэй холбох.

Хянаж баталгаажуулах

Эрх бүхий албан тушаалтан нь цахим хэлбэрээр баримт бичгийн загварыг хянаж баталгаажуулах, боломжтой.

Баримт бичиг түгээх

Баталгаажсан буюу дундын санд үүссэн шинэ баримт бичгийн талаар ажилчдад онлайн мэдэгдэл хүргэх, санал авах, баримт бичгийн загварын дагуу мэдээ мэдээлэл цуглуулах.

 

Ирсэн явсан бичиг

Байгууллагын баримт бичгийн дотоод дүрэм журмын дагуу ирсэн болон явсан баримт бичиг бүртгэх, тэдгээрийн уялдаа холбоог тохируулах, хариуцах эзнийг тохируулах, ирсэн болон явсан бичигт мэдэгдэл алерт өгөх, хугацаа дуусч байгааг сануулах боломжтой

Баримт бичгийн архивлалт

Архивлалтын журмын дагуу баримт бичгийн төрлөөс хамаарч урт, богино, дунд хугацааны архивлалт хийх, устгах, өөр өгөгдлийн сан руу хуулах, архивын шүүлт хийх боломжтой

Өөрчлөлтийн удирдлага

Баримт бичгийг өөрчлөх асуудлыг нэгдсэн нэг удирдлагаар хангах, өөрчлөлтийн түүх, өөрчилсөн дэмжсэн ажилчдын мэдээлэл, огноо бүртгэх, өөрчилсөн баримт бичгийн хуучин болон шинэ загвар үүсгэн хадгала, харьцуулан харах боломжтой

 

Тайлан мэдээ

Зөвхөн баримт бичгийн нэр, үүсгэсэн хэрэглэгч, огноо гэх мэт ерөнхий мэдээллээр биш, баримт бичгийн төрөл, агуулга, баримт бичигт орсон текст хэлбэрээр гэх мэт маш олон төрлөөр шүүлт хийх, тайлан мэдээ гаргах, график тайлан байдлаар харах олон боломжийг агуулсан

Онцлог давуу тал

Veritech ERP Digital Transformation &
Digital Disruption Ecosystem

Гарах тайлангууд

  • Баримт бичгийн тайлан
Шийдвэрлэсэн бичгийн тайлан
Хугацаа хэтэрсэн бичгийн тайлан
Утга хуулах тохиргоо
Явсан бичгийн тайлан
Ирсэн бичгийн бүртгэл