Төлөвлөгөөнд суурилсан бодит хэмжүүрээр ажлын бүтээмжийг дээшлүүлнэ

Үүрэг даалгаврын удирдлагын систем

Байгууллагын дотоод харилцааг цахимжуулах, ажил хуваарилалт, ажлын хяналт, ажил баталгаажуулалт гэх мэт ажил төлөвлөлттэй холбоотой бүхий л асуудлыг хамруулан ойлгох ба байгууллагын ажлын бүтээмжийг сайжруулах, ажлын ачааллыг тооцоолох, ажиллах vхүчний ажлын чадамжийг сайжруулах, цаг ашиглалтыг дээд зэргээр нэмэгдүүлэх үндсэн зорилготой байна.

Veritech TMSсистем нь үйл ажиллагааны чиглэл, бүтэц зохион байгуулалтаас үл хамааран байгууллагын онцлогтой уялдан ажиллах бөгөөд ажил төлөвлөхөөс эхлээд ажил баталгаажуулах, тайлан статистик гаргах зэрэг бүхий л функцуудыг өөртөө агуулсан онлайн програм хангамж юм.

Онцлох боломж

 
Ажил үүргийг холбогдох ажилтанд хуваарилан, гүйцэтгэх хугацаа үнэлэх үнэлгээг тохируулан оруулах боломжтой
 
Ажилтны ажлын төлөвлөгөөг байгууллагын зорилготой уялдуулан үүрэг даалгавар оноосноор сул цаг байхгүй болж ажилтны үйл ажиллагаа хүрэх зорилготойгоо нягт уялдаа холбоотой явагдана
 
Байгууллагын ажил төлөвлөлт, гүйцэтгэх урсгал нь нэгдсэн нэг системтэй болж цаг хугацаа, хөрөнгө хүч, ажиллах хүч зэрэг олон төрөлт зүйлийг хэмнэнэ

Системийн боломж, онцлогууд

 

Ажил төлөвлөлт

Бүх төрлийн ажлыг төлөвлөх бөгөөд ажил төлөвлөлттэй холбоотой бусад шаардлагатай техник хэрэгсэл, бараaа материал, зардал, хугацаа зэрэг бүх бүрэлдэхүүн хэсгийг оновчтой хуваарилахад тань дэмжлэг үзүүлнэ.

Тайлан

Ажлын тайланг дэлгэрэнгүй болон товчоо хэлбэрээр, дурын үзүүлэлтээр загвар угсран тайлан гаргах боломжтой байна.

Ажлын хяналт, баталгаажуулалт

Удирдах эрх бүхий албан тушаалтан нь харъяалах ажилтнуудын ажлын явцыг хянах, хавсралт баримт бичигтэй танилцах, сэтгэгдэл заавар зөвлөмж өгөх, ажлыг үнэлэх, гүйцэтгэлийн чанарыг хянах, баталгаажуулах, ажлын төлвийг өөрчлөх боломжтой.

 

Ажлын гүйцэтгэл

Ажилтан нь өөрт даалгасан ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай баримт бичиг, зардлын дүн, хаяг байршил, хамтран ажиллах ажилтан, гүйцэтгэлийн оролцоо зэрэг бүхий л мэдээллийг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой.

Онцлог давуу тал

Холбогдох системүүд

Veritech ERP Digital Transformation &
Digital Disruption Ecosystem

Гарах тайлангууд

  • Үүрэг даалгаврын тайлан
Ажилтан бүрээр ажлын тайлан тооцоо гаргах боломжтой
Бүх төрлийн судалгаан дээр үндэслэн анализ хийх боломжтой болно