Бүх ажилтнуудыг хамгийн хялбар байдлаар цагийн бүртгэлийг хөтлөөрэй. Орчин үеийн бүхий л төхөөрөмжүүдтэй асуудалгүй холбогдож нягт ажиллана. Цаг бүртгэлтэй холбоотой мэдээлэл, тайланг ганц товч дараад л авч болно.

Powered by Veritech ERP

Цаг бүртгэлийн систем

Цаг бүртгэлийн систем нь соронзон карт болон хурууны хээ, нүд уншигч төхөөрөмж зэрэг бүх төрлийн төхөөрөмжтэй хялбархан холбогдон ажиллах ажилтнуудын ажилласан цагийн бүртгэлийн систем юм.

Цалингийн систем нь байгууллагын онцлогт тохирч цалинтай холбоотой аливаа асуудлыг системчилж өөрийн байгууллагын загварт тохируулан ухаалаг загваруудыг үүсгэх, тайлан мэдээ нэгтгэх боломжтой ба ажилтантай холбоотой үүсдэг аливаа асуудлыг шийдвэрлэх олон боломжоор хангагдсан онлайн програм хангамж юм.

Онцлох боломж

 

Ажиллах цагийн хуваарийг хүссэнээрээ удирдах

Систем нь ажлын цагийн хуваарийг сар, өдөр, цагаар болон тогтмол цаг, хувьсах цаг, норм цагаар тохируулан удирдах боломжтой. Жишээлбэл баярын өдрүүдийн цагийн хуваарь, ажлын цаг, цайны цаг, ээлжээр ажиллах цаг, өдөр дамнан ажиллах цаг , шөнө ажиллах цаг гм төрлүүдээр хуваарь үүсгэж болно.
 

Мобайл шийдэл

Ажилтнууд өөрсдийн ажилласан цагийн мэдээллийг гар утсаараа хянах боломжтойгоос гадна гар утсаараа дамжуулан ирцээ бүртгүүлэх боломжтой. Гар утасны location-оор дамжуулан тухайн цагаа бүртгүүлсэн ажилтан ажлын байрандаа байгаа эсэх мэдээлэл дамжуулах давхар боломжийг агуулсан.
 

Өөрийн цагийн хуваарийг тогтмол хянах

Ажилчид өөрсдийн цагийн мэдээллүүдийг ажилтны үйлчилгээ системээр нэвтэрч жил, сар, 7 хоног, өдөр түүхчилэн хянах боломжтой. Ингэснээр ажилтан өөрийн зөрчилтэй цагийн мэдээллийг авах боломжтой хоцролт, таслалт зөрчлүүд багасах хөшүүрэг болно.

Системийн боломжууд

Ажлын цагийн хуваарийг ажилтан бүрээр оноох

Ажлын цагийн хуваарийг ажилтан бүрийн хувьд тохируулах, нийт ажилтан, хэлтэс тасгийн хувьд тохируулах, засах боломжтой. Ингэснээр компанийн ажилтнуудын цагийн хуваарийг ажлын онцлогоос хамааран ялгаатай зохион байгуулах боломжтой.

Автомат сануулга

Ирцийн бүртгэл мэдээ болон хоцролт, таслалтын талаарх мэдээллийг сануулга (alert) удирдлага болон тухайн ажилтанд мэдэгдэнэ. Сард авах боломжтой цалинтай ба цалингүй чөлөө, хоцролтын цагийг оруулах боломжтой ба лимитэнд хүрсэн тохиолдолд мөн сануулга (alert) ажилтанд очих болно. Мөн зөрчилгүй ажилчдын цаг 24 цагийн дотор автомат баталгаажуулалт хийгдэнэ.

Тайлан

Хэрэглэгчид цаг төлөвлөлт, цагийн баланс, ирцийн мэдээ, шалтгаантай ажилчдын мэдээ, хоцрол таслалт, илүү, ээлжийн амралт, жирэмсэний амралт, томилолт, шөнийн цаг г.м. хүссэн тайлангаа авах боломжтой.

Онцлог давуу тал

Veritech ERP Digital Transformation &
Digital Disruption Ecosystem

Гарах тайлангууд

  • Цаг бүртгэлийн
Цаг төлөвлөлтийн хуваарь
Цагийн баланс
Ирцийн мэдээ
Шалтгаантай ажилчдын мэдээ
Шалтгааны тайлан
Хоцролт, таслалтын дэлгэрэнгүй тайлан
Илүү цагаар ажилласны дэлгэрэнгүй тайлан
Шөнийн цагаар ажилсан ажилчидын цагийн тайлан
Томилолтоор явсан ажилчидын цагийн тайлан
Гадуур ажилласан ажилчидын цагийн тайлан
Ээлжийн амралттай хүмүүсийн амралт авахын
Чөлөө олголтын цагийн тайлан