Хуулийн болон дотоод журамаар зохион байгуулагдсан ухаалаг технологи Таны цагыг хэмнэнэ

Цалингийн удирдлагын систем

Аливаа байгууллагын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг бол санхүүгийн бодлого, зорилт байдаг бөгөөд үүнд ажилтны цалин хөлс, түүнтэй холбоотой аливаа асуудлыг нэгтгэн ойлгож болно. Энэ үүднээс цалин бодолт болон түүнтэй уялдан гардаг аливаа үйл ажиллагаанд Veritech Payroll цалингийн системийг ашиглах нь танд ажилтнуудынхаа цалинг алдаагүй зөв тооцолох, хэрэгцээт тайлан балансыг төвөггүй авахад тань туслана.

Veritech Payroll цалингийн систем нь үүсгэсэн цалин бодолтын загвар, тохируулсан томъёоны дагуу ажилтан бүрээр цалин бодолт хийх процессыг хялбарчлах, мөн цалин бодолт хийхэд хэрэглэгчийн ажиллагааг хөнгөвчлөх үүднээс олон нэмэлт функцүүд ашиглах боломжийг агуулсан нэгдсэн систем юм.

Онцлох боломж

 

Томъёо, бодолтуудыг энгийнээр удирдан зохион байгуулах

Байгууллага өөрийн загварын дагуу цалин бодолтын томъёо бодолтуудыг энгийнээр системд загварчлах ба өөрсдөө бодолтын загваруудыг өөрчлөн ашиглах бүрэн боломжтой.
 

Нууцлал, аюулгүй байдлын найдвартай хамгаалалт

Хөдөлмөрийн хөлс, урамшуулал нь ажилчдын оюуны болон биеийн хөдөлмөрийн үнэлгээ бөгөөд нууцыг зэрэглэл бүхий мэдээлэл юм. Энэхүү систем нь мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын найдвартай хамгаалахаас, цалин бодолт түгжих, тайлант үе тохируулах гэх мэт бусад олон төрлийн тохиргоо хэрэглэгч өөрөө хийх боломжтой.
 

Аналитик дашбоардууд

Цалин, шагнал урамшуулал, тэтгэмж хангамжийн зардлуудын төлөвлөгөө болон одоогийн зарцуулалтын хэмжээг real-time харах, хянах боломжтой.