Хүний нөөцийн менежментийг бүхэлд нь удирдах онлайн програм хангамжийн нэгдэл.

Хүний нөөцийн удирдлагын систем

Veritech ERP систем нь хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллийг автоматжуулж, менежерүүдийг ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй удирдлагын шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны зардлыг хэмнэх боломжийг олгох онлайн, цогц програм хангамжийн нэгдэл юм.

Veritech ERP хүний нөөцийн мэдээллийн систем нь хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаа,карьер төлөвлөлт, сургалт хөгжил, ажлын гүйцэтгэл, цаг бүртгэл, цалингийн систем зэрэг хүний нөөцийн бүх чиг үүргүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой дэд системүүдээс бүрдэх ба эдгээр нь хоорондоо нарийн уялдан ажиллана.

Онцлох боломж

 

Хүний нөөцийн бүх чиг үүргүүдийг системчлэсэн

Бизнес бүрт тохирох хүний нөөцийн удирдлагын бүхий л чиг үүргүүдийг хэрэгжүүлэхэд энэхүү систем нь дэмжлэг болох ба хүний нөөцийн төлөвлөлтөөс эхлээд ажлаас чөлөөлөх хүртэлх хүний нөөцийн менежментийн бүтэн lifecycle дахь үйл ажиллагаануудыг систем ашиглан удирдах боломжийг олгосон.
 

Хүссэн загвараа үүсгэх

Байгууллага өөрийн ашигладаг арга, загваруудаа хүссэн байдлаар системд оруулан загварчилна. Хүний нөөцийн менежментийн гол функцууд болох ажлын шинжилгээ, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ зэрэгт ашигладаг өөрсдийн арга загварчлалаа бүрэн системд оруулан загварчлах буюу одоогийн хэрэглэдэг арга аргачлалуудаа цогцоор нь автоматжуулан ашиглах боломжтой юм.
 

Ухаалаг тайлан

Байгууллага хүний нөөцөө төлөвлөх, зохион байгуулах, шийдвэр гаргалтын үндэслэлийг сайжруулах бүх төрлийн ухаалаг тайлангийн шийдлийг хүссэн загвараар тань гаргана.

Системийн боломжууд

Байгууллагын бүтэц зохион байгуулалтын зураглалыг системд оруулах

Байгууллагын бүтэц зохион байгуулалтын зураглалыг системд оруулан албан тушаалуудыг хэлтэс бүрээр оноох ба эндээс аль албан тушаал аль хэлтэст харьяалагдах, шууд харьяалагдах болон харьяалах албан тушаалууд, хавсрах,орлох албан тушаалуудын мэдэээллийг эндээс шууд авч болох ба эдгээр мэдээллүүд нь ажил албан тушаалын тодорхойлолтонд шууд хуулагдах болно.

Ажлын шинжилгээ, ажил албан тушаалын тодорхойлолт боловсруулах

Ажил албан тушаалтай холбоотой мэдээллүүдийг системчлэгдсэн эмх цэгцтэй байдлаар боловсруулж албан тушаалтай холбоотой гүйцэтгэтэх үүрэг, тавигдах шаардлага, шаардлагатай ур чадвар гэх мэт үндсэн мэдээллээр хангана.

Тухайн байгууллагын ашигладаг ажлын шинжилгээний аргуудыг систем дээр загварчлах боломжтой ба үүний үндсэн дээр систем автоматаар ажил албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан таньд санал болгох ба шаардлагатай тохиолдолд засвар оруулах, нэгжийн удирдлагууд танилцуулах, баталгаажуулах зэрэг бүхий л үйлдлийг системээр дамжуулан цаг алдалгүй, түргэн шуурхай хийх боломжтой.

Хөдөлмөрийн харилцаатай холбоотой процессуудыг бүрэн автоматжуулсан

Байгууллагын ажилчдын хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичгүүдийг боловсруулах, цуглуулах, хадгалах зэрэг ажлыг систем ашигласанаар бүрэн автоматжуулж, хүний нөөцийн менежерүүдийн өдөр тутмын бичиг, цаастай холбоотой ажлуудыг хөнгөвчилнө. Мөн ажилтан бүр дээр гарч буй хөдөлмөрийн харилцааны бичиг баримтуудтай ажилтан, нэгжийн удирдлага, хүний нөөцийн албаны удирдлага, менежерүүд цаг тухайд нь системээр танилцах, баталгаажуулах, шийдвэрлэх төлөвт шилжүүлэх боломжтой ба байгууллагад мэдээллийн шуурхай байдлыг хангаснаар удирдлагын зүгээс шийдвэр гаргахад цаг алдахыг багасгана.

Тэтгэмж, хангамжийн бодлого удирдах

Байгууллага өөрсдийн тэтгэмж, хангамжийн багцийг үүсгэх боломжтой ба ажилтан тухайн жилийн хангамжийн багцтай танилцах өөрийн хүссэнэрээ сонголт хийх боломжтой ба эдгээртэй холбоотой тушаал, шийдвэр, олгололтын мэдээллийг нэг дороос авах юм. Мөн хангамжийн зардлын төлөвлөгөө, зарцуулалтыг зөв зохион байгуулах, хянах боломжтой юм.

Ажилтнуудын хувийн хэргийн мэдээллийг эхм цэгцтэй, найдвартай хадгалах

Ажилчдын боловсрол, гэр бүл, туршлага, ур чадвар зэрэг байгууллагад шаардлагатай бүхий л хувийн мэдээлэллүүдийг тодорхой бөгөөд цэгцтэй хадгалах ба эдгээр мэдээллүүд нь системийн бусад үйлдлүүдтэй холбогдож байнга шинэчлэгдэж байдагаас гадна тухайн ажилтантай холбоотой бүх төрлийн мэдээллүүд архив болон хадгалагдах болно.

Дүрэм журмын онлайн мэдээллийн санг үүсгэх боломж

Байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй ажилтнууудын танилцвал зохих, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох хүний нөөцийн дүрэм журмуудын онлайн мэдээллийн санг үүсгэх боломжтой ба ажилтан бүр систем дэхь өөрийн эрхээр нэвтэрч танилцах боломжтой ба дүрэм журамтай танилцсан тохиолдол бүрт архивлагдан үлдэх юм.

Тайлан болон анализ хийх

Шийдвэр гаргалтанд дэмжлэг болох бүх төрлийн тайлангийн загваруудыг үүсгэн өөрийн хүссэн тайлангаа гаргах боломжтой ба дурын утгаар шүүлт хийн богино хугацаанд үнэн зөв мэдээллийг гарган авах, удирдлага болон хэрэглэгчдэд зориулсан тайлан, мэдээг бэлтгэн системээс шууд илгээх,PDF, Excel, Word зэрэг бүх төрлийн формат руу хөрвүүлэх зэрэг онцгой горимуудтай.